Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тангараг өргөлөө
2024-03-19 00:00:00 | 221Олон Улсын Эрүүгийн шүүхэд 81 орны саналаар сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэн гуравдугаар сарын 8-ны өдөр Гаагийн шүүхийн байранд тангараг өргөлөө.
Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Бүгд найрамдах Солонгос Улс, Франц улс, Румын улс, Словени улс, Тунис улсын 5 шүүгчийн хамтаар тангарагтаа “Би Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн хувьд ажил үүргээ бүрэн эрхийн хүрээнд нэр төртэй, үнэнч шударга, ухамсартайгаар хэрэгжүүлж, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны нууцыг хүндэтгэхээ тангараглая” гэсэн юм.
Ийнхүү өнөөдрөөс (2024.03.11) Гаагийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн есөн жилийн бүрэн эрхийн хугацаа эхэлж байна.
Олон улсын эрүүгийн шүүх нь Ромын эрх зүйн бүлд хамаарах улсуудын 18 шүүгчээс бүрддэг ба Нидерланд Улсын Гааг хотод байрладаг юм. Шүүгчийг өндөр ёс суртахуун, шударга зан чанар, шүүх эрх мэдлийн дээд албан тушаалд томилогдон ажиллахад шаардлагатай ур чадваруудыг эзэмшсэн байх зэрэг шаардлагыг хангасан хүмүүсээс сонгодог байна.
Хэвлэл мэдээллийн хэлтэс