-1

“Илтгэл”-ийн уралдааныг зарлаж зохион явууллаа

2023-12-01 09:30:43    |   87

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаас Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжсэний 10 жилийн ойн хүрээнд  Өвөрхангай аймгийн хууль хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүн, үр нөлөөг дээшлүүлэхтэй холбоотой санал, санаачилгыг дэмжих, сурталчлах, оюуны бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх зорилготойгоор “Илтгэл”-ийн уралдааныг зарлаж зохион явууллаа. 

Уралдаанд нийт 8 илтгэл ирснээс  

“Тэргүүн” байранд Хууль зүйн туслалцааны төвийн Өвөрхангай аймаг дахь салбар, Улсын өмгөөлөгч П.Дониддолгорын “Яагаад бид эвлэрүүлэн зуучлалыг дэмжих ёстой вэ?” сэдэвт илтгэл

“Дэд” байранд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяагийн  “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед сэтгэл зүйчийн нөлөөлөл” сэдэвт илтгэл   

“Гуравдугаар” байранд Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн  эрхийн улсын байцаагч Ц.Болормаа, тус газрын хүүхдийн хөгжил хамгаалал хариуцсан ахлах  мэргэжилтэн Ч.Даваасүрэн нарын хамтран бичсэн  “Яагаад бид эвлэрүүлэн зуучлалыг дэмжих ёстой вэ?” сэдэвт илтгэлүүд тус тус  шалгарлаа.

 \"\" 

 \"\" \"\" 

Өврөхангай аймаг дахь шүүхийн тамгын газар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

. . .