•   70322547
  •   uvurkhangai_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Өвөрхангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Статистик мэдээ
  • Иргэн таньд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Уулзалтын бичиг
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шилэн данс
  • Холбоо барих

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ЗАГВАР

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ


2020.03.25                                                                                                                 Арвайхээр сум


Нэхэмжлэгч: Боржигон овогт Болдын Бат, Хаяг: Өвөрхангай аймаг, ХХ сум, ХХ баг, А-р байр 5-6 тоот, Утас: 320000, 99090000, 88090000.

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга, Хаяг: Төв аймаг ХХХХХ сум, Утас: 70270000.

Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/15 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах

Нэхэмжлэлийн үндэслэл: Би Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар 2016 оны 09 дүгээр сараас томилогдон ажилласан. 2018 онд сонгон шалгаруулалтад орж тэнцээд төрийн жинхэнэ албан хаагч болсон. Тухайн үед аймгийн Засаг даргатай гэрээ хийгээд ажиллаж байсан 08 дугаар сард аймгийн Засаг дарга нь солигдсон. Гэнэт нэг өдөр дуудаад намайг ажлаас хална гэж хэлсэн. Би ажлаа зүгээр хийж байгаа гэж хэлээд гарсан. Д.Б дарга дуудаад би өрөөнд нь ороход ажлаас халах захирамж гарч байгаа захирамжийн төсөлтэй танилц гэсэн. Тэгэхээр нь би танилцахгүй гэж хэлээд гарсан. Маргааш нь буюу 08 дугаар сарын 08-нд Б даргаар ахлуулсан ажлын хэсэг ирээд ажлыг маань хүлээж авсан. Би ажлаа хийж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй, гэрээний дагуу ажлаа хийгээд үнэлгээ аваад ажиллаж байсан. Ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Ажлаас халсан энэ шийдвэрийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлж өгөхийг даалгаж өгнө үү .  

 Нэхэмжлэлд авсаргасан материал:   

  1. Нэхэмжлэл /2 хувь/,
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  3. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаарх баримт
  4. Маргаан бүхий акт,  
  5. Бусад нотлох баримт

Жич: Нэхэмжлэлд хавсаргасан материалыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.

 

Нэхэмжлэл гаргасан:                      Б.Б

/гарын үсгээ зурсан байна/

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум 13 баг

Утас: Мэдээлэл лавлагаа: 70322788

И-мэйл: uvurkhangai_tg@shuukh.mn

Copyright © Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газар