•   70322788
  •   uvurkhangai_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Өвөрхангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Статистик мэдээ
  • Тойм
    • Шүүхийн шийдвэрийн тойм
    • Шүүхийн процессын тойм
  • Иргэн таньд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Уулзалтын бичиг
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шилэн данс
  • Холбоо барих

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ЗАГВАР

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ


2020….....                                                                                                                 Арвайхээр сум


Нэхэмжлэгч: “ ХХХХХХХХХ” ХХК, Өвөрхангай аймаг, ХХ сум, ХХ баг, А-р байр 5-6 тоот, Утас:.......................

Хариуцагч: Төв аймгийн дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Х.Б.  Өвөрхангай аймаг Арвайхээр сум, Утас: ...............

Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Т-ын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн № 0602200000 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Манай компани 2015 онд Улаанбаатар хотоос БНСУ-аас сэлбэг оруулан ирдэг хүнээс экскаваторын сэлбэг авч байсан. Хэд хэдэн удаагийн худалдан авалт хийж НӨАТ-ын падаан авах талаар шаардлага тавьснаар “ШТ “ХХК-ийн тамга тэмдэг бүхий албан ёсны падаан дээр бичилт хийсэн бичиг баримтыг манай талд таксины жолоочоор явуулсан байсан. Энэ падаанаар 2015 оны 7 дугаар сард манайх татварын тайлан гаргахад мөн адил борлуулагч тал борлуулалтын тайландаа тусгасан байснаар энэ худалдан авалт баталгаажсан болно. Одоо 3 жилийн дараа энэ падаан хуурамч тэр компани нь тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй байсан гэж байгаа нь нэг талыг барьсан үйлдэл байна. Аж ахуйн нэгжүүд сар бүр НӨАТ-ын тайлан, улирал бүр санхүүгийн тайлан гаргаж татварын байгууллагуудад мэдээлж түүнийг татварын газар нэгтгэж хянаж байдаг байх. Гэтэл их хэмжээний борлуулалт хийж НӨАТ-ын тайлан бичиж байсан компаний санхүүгийн тайланг тухайн үед шалгаж илрүүлээгүй байгаа нь Татварын газрын ажлын хариуцлага ямар байгааг харуулж байна. Энэ падаанийг тухайн үед нь хуурамч байна, энэ компани үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг илрүүлсэн бол өнөөдөр ийм асуудалд орохгүй тухайн үед нь засаж залруулах боломж бүрэн байсан. Тийм учир манай компани татварын газрын гаргаж буй энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Төв аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн № 0602200000 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлд авсаргасан материал:   

  1. Нэхэмжлэл /2 хувь/,
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  3. Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас,  
  4. Бусад нотлох баримт

Жич: Нэхэмжлэлд хавсаргасан материалыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.

 

Нэхэмжлэл гаргасан                      Б.Баатар

/гарын үсгээ зурсан байна/

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум 13 баг

Утас: Мэдээлэл лавлагаа: 70322788

И-мэйл: uvurkhangai_tg@shuukh.mn

Copyright © Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газар