Монгол улсын шүүхийн тухай хууль
/шинэчилсэн найруулга/-аас
Арван дөрөвдүгээр бүлэг
ерөнхий зөвлөл, түүний бүрэлдэхүүн, бүтэц, зохион байгуулалт
68 дугаар зүйл.Шүүхийн захиргаа
68.1.Шүүхийн захиргаа нь Ерөнхий зөвлөл, түүний ажлын алба, бүх шатны шүүхийн Тамгын газар болон бусад нэгжээс бүрдэнэ.
68.2.Шүүхийн захиргаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй байна.
69 дүгээр зүйл.Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим
69.1.Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
69.1.1.бие даасан, хараат бус байх;
69.1.2.шүүн таслах ажиллагаанд оролцох, нөлөөлөхийг хориглох;
69.1.3.мэргэшсэн, тогтвортой байх;
69.1.4.шүүхийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй байх;
69.1.5.нээлттэй, ил тод байх.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 79 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталсантай холбогдуулан Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар нь төрийн захиргааны 16, төрийн үйлчилгээний 10 ажилтантайгаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.