-1

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулав.

2025-06-17 00:00:00    |   25

Тус шүүхийн тамгын газраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар 2024-2025 онд шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон Арвайхээр сумын шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 14 иргэдийн төлөөлөгчийг танхимаар оролцуулан тус шүүхийн тамгын газрын даргын өрөөнд зохион байгууллаа.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарын нэгдсэн сургалтыг шүүхийн зохион байгуулалт, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Т.Мөнхзул нээж үг хэлж, иргэдийн төлөөлөгч нарт цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

Сургалтыг тус шүүхийн тамгын газрын шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сургалтанд хамруулах 2025 оны нэгдсэн төлөвлөгөөнд заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Энхболд “,..Захиргааны хэрэг, маргааныг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах нь”, “...шүүхийн зохион байгуулалт, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Т.Мөнхзул “...иргэдийн төлөөлөгчид тавих шаардлага, хориглох зүйл, хараат бус байдал, хувийн ашиг сонирхлын зөрчил, нөлөөллийн мэдүүлэг”, Иргэдийн төлөөлөгчийг сонгох ажиллагаа, хөлс, ажилласан цагийн тооцоо”-ны талаарх мэдээллийг тус тус олголоо.

            Мөн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн 5, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 5 шүүх хуралдаанд орсон 10 иргэдийн төлөөлөгчид гарцаарчилсан сургалтыг орсон болно.

. . .