Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газар, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дахь эвлэрүүлэн зуучлагчаас санаачлан зохион байгуулсан “ДУТУУГ ГҮЙЦЭЭЕ” аяны хүрээнд 5 багаас тайлан ирүүлснийг шалгаруулах комисс хэлэлцэн дүнгээ гаргалаа.
2025-06-06 00:00:00 | 298Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газар, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дахь эвлэрүүлэн зуучлагчаас санаачлан зохион байгуулсан “ДУТУУГ ГҮЙЦЭЭЕ” аяны хүрээнд 5 багаас тайлан ирүүлснийг шалгаруулах комисс хэлэлцэн дүнгээ гаргалаа.
Тэргүүн байрт “Атгасан гар” баг /7 хүний бүрэлдэхүүнтэй, багийн ахлагч Н.Батлут, багийн гишүүн М.Отгонхишиг, Э.Энхболд, П.Батцагаан, Б.Пүрэвжав, Д.Даваацэрэн, Р.Отгонбаатар /
“Дутууг гүйцээе” аяны хүрээнд “Атгасан гар” баг нь өөдлөх айл үүднээсээ уриан дор шүүхийн байранд нэвтрэх тэргэнцэртэй иргэний орох замыг өгнө ялган будаж, хайсны хаалга хийх ажлыг санаачлан хийж гүйцэтгэсэн.
.jpg)
.jpg)
Дэд байрт “TwinFlame” / баг 2 хүний бүрэлдэхүүнтэй, багийн ахлагч Г.Мөнх-Ундрал, гишүүн Б.Болортуяа/
“Дутууг гүйцээе” аяны хүрээнд “TwinFlame” баг нь өрөөндөө хувцасны өлгүүр, гэрэл /абжур/ 2 цонхныхоо хөшгийг өөрсдийн хөрөнгөөр авч тав тухтай ажиллах орчноо бүрдүүллээ.
.jpg)
.jpg)
Гутаар байрт “Дөрвөн бэрх” баг /4 хүний бүрэлдэхүүнтэй, багийн ахлагч Я.Долгормаа, гишүүд Г.Нармандах, Т.Нандинцэцэг, Ө.Дашдондог/
“Дутууг гүйцээе” аяны хүрээнд “Дөрвөн бэрх” баг нь шүүхийн гадна үүдний хэсэг дэх хоёр багана, гутлын гөвүүрний өлгүүр, цэцгийн мандал, шатны хажуу талын ирмэгүүдийг будсан, кордиор болон 00-ын өрөө, шүүх хуралдааны тахимуудад цахилгаанаа хэмнэж, гэрлээ унтраах санамж уриалгыг, 1-3 давхарын 00-ын өрөөнүүдэд зөв боловсон бие засах талаар санамжийг, иргэд үйлчлүүлэхэд таатай нөхцлийг бүрдүүлэх үүднээс наадаг балнуудыг шүүх хуралдааны танхим, мэдээлэл лавлагаа, цагдаагийн ширээнд тус тус байршуулан наах ажлыг санаачлан хийж гүйцэтгэсэн.


Гутгаар байрт “Гарын таван хуруу” баг /5 хүний бүрэлдэхүүнтэй, багийн ахлагч З.Гандулам, гишүүд Д.Дуламсүрэн, Ж.Номин, Г.Буянжаргал, С.Үүрийнтуяа/
“Дутууг гүйцээе” аяны хүрээнд “Гарын таван хуруу” баг нь гадна хэсэгт байрлах будаг нь халцарч, хатсан хуучин 2 ширхэг сандлыг шинэчлэн засварлаж сольж янзалсан.

Гутгаар байрт “Эвтэй-4” баг /4 хүний бүрэлдэхүүнтэй, багийн ахлагч М.Мандахбаяр, гишүүд Т.Мөнхзул, З.Сүхбаяр, Р.Отгонбаатар/
“Дутууг гүйцээе” аяны хүрээнд “Эвтэй-4” баг нь эд мөрийн баримтын өрөөг эмхлэн цэгцэлж, эд мөрийн баримтыг тус тусад нь хайрцаганд хийж, эд мөрийн баримтын талаарх мэдээлэл агуулсан хаягжуулалтыг, 2, 3 давхарын кордорын сүлжээний утас, разетик ил задгай байсныг далдлах ажиллагааг, тус багийн гишүүд өөрсдийн өрөөндөө цэцгийн саваа жигдлэх, хөшиг солих, пракетан шал шахах гэх мэт зохих хэмжээний тохижилтыг хийж тав тухтай ажиллах орчноо бүрдүүлсэн. Үүнд: Т.Мөнхзул нь өрөөндөө паркетан шалаа солиулсан /өөрийн хөрөнгөөр/, цэцгийн савнуудаа жигдэлж цэцэг тарьж, өрөөгөө өнгө үзэмжтэй болгосон, З.Сүхбаяр нь өрөөнийхөө хөшгийг сольж шинэчилсэн ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн.


Аянд идэвхи санаачлагатай оролцсон нийт алба хаагч нартаа цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.