Хамтдаа жаргалтай өдөрлөг
2025-06-04 00:00:00 | 51Өвөрхангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс “Олон улсын гэр бүл”-ийн өдрийн тохиолдуулан цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид тэдний гэр бүлийг оролцуулан энэхүү сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн, нярав Т.Нандинцэцэг нар гэр бүлийн хүмүүсийн хамт оролцлоо.
Өдөрлөгөөр:
"ХАЙР" кино хэлэлцүүлэг
"ХАМТДАА ХӨГЖИЛДЬЕ" хөгжөөнт тэмцээн
"АЗ ЖАРГАЛТАЙ ДУРСАМЖ" ярилцлага
"ХАЙРЫН ИЛГЭЭМЖ"
"ЖАРГАЛТАЙ МӨЧ"
"ГЭРЭЛ ТҮГЭЭЕ"
"ХАЙРЫН ҮДЭШ" зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулав
. . .