•   70322788
  •   uvurkhangai_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Өвөрхангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Статистик мэдээ
  • Тойм
    • Шүүхийн шийдвэрийн тойм
    • Шүүхийн процессын тойм
  • Иргэн таньд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Уулзалтын бичиг
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шилэн данс
  • Холбоо барих

Эвлэрүүлэн зуучлалын давуу тал

 

Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаар маргаанаа шийдвэрлүүлэхийн давуу тал:

  • Цаг хугацаа хэмнэнэ.     

Талууд өргөдлөө өгсөнөөс хойш 30 хоногийн дотор шаардлагатай бол нэг удаа 30 хоногоор сунгаж эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар маргаанаа аль болох хурдан шуурхай богино хугацаанд уян хатан байдлаар тохиролцоонд хүрч шийдвэрлүүлэх боломжтой.

  • Мөнгө санхүүгийн хувьд хэмнэлттэй.         

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамж үнийн дүнгээс хамаарч 30000 хүртэлх төгрөг байна. Мөн өмгөөлөгч, нотариатын хөлс болон бусад зардал гарахгүй.

  • Сэтгэлд хүрсэн шийдэл

Талуудын идэвхтэй оролцоогоор тэдгээрийн хүссэн үр дүнг бодит байдалд нийцүүлэн тэдгээрийн сэтгэл ханамжтай байдлаар шийдвэр гарна. Өөрөөр хэлбэл та өөрийн асуудлыг өөрийн оролцоотойгоор шийдвэрлэж, тухайн нөхцөл байдалдаа тохиросон уян хатан шийдэлд хүрэх боломжтой. Жишээлбэл: Төлбөрийг хэсэгчлэн төлөх, төлүүлэх, цаг хугацааг харилцан тохиролцох гэх мэт олон арга бий...

  • Үр дүн нь шүүхийн шийдвэрийн адил хүчин төгөлдөр байна.         

Эвлэрүүлэн зуучлах  ажиллагааны үр дүнд та нөгөө талтай гэрээ байгуулж, тэрхүү гэрээг шүүгч захирамж гарган баталгаажуулдаг. Иргэн хуулийн этгээд гэрээнд заасан нөхцлөө сайн дураар заавал биелүүлнэ. Сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл эвлэрүүлэн зуучлалаар тохиролцсон тохиролцоо нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин чадалтай байна.

  • Таны мэлдээллийн нууцыг хадгалагдана.                 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд таны зөвшөөрөлгүй хэн нэгэн оролцох боломжгүй бөгөөд эвлэрүүлэн зуучлагч өөрийн олж авсан бүх мэдээлэллийн нууцыг чанд хадгалах үүрэгтэй. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд заавал өмгөөлөгч авах шаардлагагүй бөгөөд тус ажиллагаа нь хаалттай явагддаг тул байгууллага, хувь хүний нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, нууцыг хадгалдаг зарчимтай байдаг.

  • Уян хатан зохицуулалттай.

Аливаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр, бичиг баримт шаардахгүй, уулзалтын тов, газар, хэл болон бусад асуудлыг талууд өөрсдөө шийдэх боломжтой.

  • Мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ур чадвар, тусгай эрхтэй этгээдээр хараат бус, ашиг сонирхлын зөрчилгүй, хүнд суртал, авилга, дарамт шахалт албадлагагүйгээр шийдвэрлүүлэх боломжтой.


Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум 13 баг

Утас: Мэдээлэл лавлагаа: 70322788

И-мэйл: uvurkhangai_tg@shuukh.mn

Copyright © Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газар