•   70322547
  •   uvurkhangai_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Өвөрхангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Статистик мэдээ
  • Иргэн таньд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Уулзалтын бичиг
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шилэн данс
  • Холбоо барих

ШҮҮХИЙН АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ

ШҮҮХИЙН АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ

 

Архивын тухай хууль, Шүүхийн архивын ажиллах журам, Иргэн, захиргааны хэргийн баримтын төрөлжсөн архивын ажлын  заавар болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн архивын лавлагаа, хуулбар олгох, баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусдыг нээлттэйгээр үзүүлж байна.

 

Архивын лавлагаа, хуулбар олгохдоо дараах баримт бичгийг үндэслэн олгоно.

1.Иргэний хүсэлт, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, 

2.Байгууллага, хуулийн этгээдийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ажилтны биеийн байцаалт /өмгөөлөгчөөс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар/

3.Зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт

 

Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр "Хуулбар үнэн” тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй.

 

Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно.

1.Зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авах

2.Баримтыг засварлах, бохирдуулах, хуудас хавтсыг нугалах, салгаж авах, урж таслах зэргээр гэмтээх, баримт дээр зураг, тэмдэглэл хийх

3.Баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах

 

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагаас бусад иргэд, байгууллагад архивын баримтын үйлчилгээг үзүүлэхдээ шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх үнийн тарифын дагуу хураамж авна. Үйлчилгээний хураамжийг дансаар авч, зориулалтын дагуу архивын зардалд зарцуулна.

№

Үйлчилгээний төрөл

Хэмжих нэгж

Хураамжийн хэмжээ

1

Шүүхийн шийдвэр, захирамж, тогтоол, болон бусад акт хуулбарлах

Хуудасны нэг тал

1000 төгрөг

2

Хэргийн оролцогч баримттай танилцах

Хавтаст хэрэг

5000 төгрөг

3

Гүйцэтгэх хуудас бичиг дсэн эсэх, давж заалдах гомдол гаргасан эсэх, тендертэй холбоотой асуудлаар болон бусад

Нэг удаа

10000 төгрөг

4

Иргэн, Захиргааны хэрэг, баримтыг судалгаа, шинжилгээний ажилд ашиглуулах

Нэг удаа

5000 төгрөг

5

Материал хувилж олшруулахад

Нэг нүүр

200 төгрөг

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 дугаар тушаалаар Шүүхийн архивын хураамжийн хэмжээг шинэчлэн баталж, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.

 

 

Үйлчилгээний хураамжийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба Төрийн сан банк 100900005001 тоот дансанд тушаана.

 

 

Архивын лавлагааны талаар 70322788 дугаарын утсаар лавлана уу.

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум 13 баг

Утас: Мэдээлэл лавлагаа: 70322788

И-мэйл: uvurkhangai_tg@shuukh.mn

Copyright © Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газар