•   70322788
  •   uvurkhangai_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Өвөрхангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Статистик мэдээ
  • Тойм
    • Шүүхийн шийдвэрийн тойм
    • Шүүхийн процессын тойм
  • Иргэн таньд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Уулзалтын бичиг
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шилэн данс
  • Холбоо барих

ШИЙТГЭЛИЙН ХУУДСЫГ АЛБАДАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЗАХИРАМЖИЙГ ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ХЯНАХГҮЙЗӨРЧИЛ ҮЙЛДСЭН ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭД ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭРИЙГ САЙН ДУРААР БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2022.10.17-ны өдрийн  121/ШЗ2022/0259

Төлөв:  Хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар: 2023 оны 02 дугаар сарын 15, Дугаар 1 

Тоймын төрөл: процессын тойм

  Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч А нь иргэн Б-г “Дураараа гарууд” уран сайхны киног цахим орчинд, нийтэд эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй түгээсэн буюу Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж дугаар шийтгэлийн хуудсаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг холбогдогч иргэн Б нь тогтоосон хугацаанд төлөөгүй байна.

   Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчаас гаргасан шийдвэрээ албадан гүйцэтгүүлэхээр харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргажээ.

  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Уг үүргээ биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг үндэслэн шүүх албадан гүйцэтгэх захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас бичин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан.

Холбогдогч иргэний хувьд эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрвөл шийтгэлийн хуудас болон хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  Дээрх тохиолдолд холбогдогчоос гомдол гаргаагүй бөгөөд шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч байх тул шүүх Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн хүсэлтийг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас бичив.


Тойм бичсэн: Өвөрхангай аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй





 

 

Хуваалцах:

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум 13 баг

Утас: Мэдээлэл лавлагаа: 70322788

И-мэйл: uvurkhangai_tg@shuukh.mn

Copyright © Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газар