•   70322788
  •   uvurkhangai_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Өвөрхангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Статистик мэдээ
  • Тойм
    • Шүүхийн шийдвэрийн тойм
    • Шүүхийн процессын тойм
  • Иргэн таньд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Уулзалтын бичиг
    • Архивын үйлчилгээ
    • Эвлэрүүлэн зуучлал
  • Шилэн данс
  • Холбоо барих

Хуульд зааснаас бусад зардлыг нэмэлт зардалд тооцохгүй

Шийдвэрийн дугаар: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2023/00228 дугаар шийдвэр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн тойм: 2023.05.22 №02

   Н нь П-д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, монгол гэр худалдан авах нэмэлт зардлын тавин хувь 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

   Н, П нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байхдаа 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүү А-г төрүүлсэн. Гэтэл тэд хувийн таарамжгүй харилцааны улмаас 2022 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч, хүү А эхийн асрамжид байсан.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх хүүхдээ хэний асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд цаашид хүүхдийг Н-ийн асрамжид үлдээхэд хариуцагч маргаагүй байна.

   Харин талууд хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцоогүй тул хуульд зааснаар хүү А-г 11 нас хүртэл нь тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тавин хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг П-ээр тэжээн тэтгүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.

Мөн хуульд зааснаар тэжээн тэтгүүлэгчид хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон зэрэг онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

   Гэтэл Н-ийн монгол гэр худалдан авахад төлсөн төлбөрийн тавин хувь 3,600,000 төгрөгийг П-ээс гаргуулахаар шаардсан нь хуульд заасан нэмэлт зардалд тооцогдохгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

   Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. 

   Жич: Гэр бүлийн холбогдолтой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул энэ шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.

Тойм бэлтгэсэн:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв

 

Хуваалцах:

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум 13 баг

Утас: Мэдээлэл лавлагаа: 70322788

И-мэйл: uvurkhangai_tg@shuukh.mn

Copyright © Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газар