Шинэ төрлийн Коронавирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж, халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаа, гааль зэрэг мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зориулан хэрэглэх 830000 төгрөгийг Улсын Онцгой комисст Өвөрхангай аймаг дахь Шүүхүүдийн шүүгч , ажилтнууд хандивлахаар боллоо.