2020 оны 01 сарын 24-ний өдөр                                                                                         Àðâàéõýýð ñóì

 

  1. Голомт банкны нэхэмжлэлтэй, хариуцагч “Оч наран” ХХК, “Оюу толгой” ХХК-иудад холбогдох “Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 958 000 000 төгрөг, зээлийн хүү 122 361 534.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 787 287.67 төгрөг, нийт 1 101 148 821.92 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 146/ШШ2019/00268 дугаар шийдвэрт нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрлөлт оруулж шийдвэрлэсэн.

  1. 2. Т.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Цэцэгмаад холбогдох “Зээлдэгчийн болон өвлөгчийн үүрэгт нийт 18493160 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 145/ШШ2019/00509 дугаар шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

  1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хандмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах 411 дүгээр байрны 4 давхрын 21 тоот 52 мкв 2 өрөө, 3 давхрын 18 тоот 76.52 мкв 3 өрөө, 5 давхрын 30 тоот 52 мкв 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, дээрх орон сууцыг эд хөрөнгө хураагдсан жагсаалтаас хасуулах” тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145/ШШ2019/00591 дугаар шийдвэрт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

  1. Т.Ганхуягын нэхэмжлэлтэй, хариуцагч “Манлай тод” ХХК-д холбогдох “Манлай тод” ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх шийдвэрийг хүчингүйд тооцуулахыг хүссэн” иргэний хэргийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 146/ШШ2019/00308 дугаар шийдвэрт хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Тойм бичсэн: Шүүгчийн туслах                         Г.Мөнх-Ундрал