2020 оны 01 сарын 10-ны өдөр                                                                           Àðâàéõýýð ñóì

 

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 145/ШШ2019/00552 дугаар шийдвэртэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Долгорсүрэн, Н.Цог нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэг болох 10270000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

  1. 2. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 145/ШШ2019/00565 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Адъяацэрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Энхбатад холбогдох “Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө болох 20533333 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ”-г баталж, Б.Энхбатад холбогдох Л.Адъяацэрэнгийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тойм бичсэн: Шүүгчийн туслах                         Г.Мөнх-Ундрал