Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулж хийлээ. Уг тэмцээн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу Үндсэн хууль батлагдсан өдөр тус шүүхийн шүүгч, ажилтнуудаас бүрдсэн 4 багийн дунд өрсөлдөөнтэй болж амжилттай явагдаж өндөрлөв.

Энэ тэмцээний зорилго нь “Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн уриан дор хамт олноороо шүүхийн хамт олонч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэх, төлөвшүүлэх, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санааг дэлгэрүүлэн хөгжүүлэх, сурталчлах зорилготой байсан болно.

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус “Гар бөмбөг”-ийн тэмцээнд Л.Төмөрбарс ахлагчтай баг “Тэргүүн байр”, шүүгч Б.Сугар ахлагчтай баг “Дэд” байранд оров. Байр эзэлсэн багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Шагналыг Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Тэргүүн, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч гардуулав.