Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Улсын тэргүүний гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “МЭРГЭД” лаборатори сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “АХА” хөгжөөнт танин мэдэхүйн тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээн нь танин мэдэхүйн асуултаас гадна сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, энэ талаар судлах сонирхлыг төрүүлэхэд чиглэсэн асуултуудын хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог болсон бөгөөд Тэргүүн байранд тус сургуулийн 11-р ангийн сурагч Б.Ган-Эрдэнэ, дэд байранд 11-р ангийн сурагч Т.Хоролсүрэн нар шалгарч, амжилттай оролцож байр эзэлсэн сурагчдад дурсгалын зүйл хадгалуулж үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

Мөн энэ арга хэмжээний үеэр тус шүүхийн шүүгч Б.Батчимэг, шүүгчийн туслах З.Сүхбаяр нар Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн тул хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа буюу ПРО-БОНО үйл ажиллагааг тус сургууль дээр явуулсан болно.

Шүүгч Б.Батчимэг, шүүгчийн туслах З.Сүхбаяр нар 2019.05.02-ны өдөр Мэргэд лаборитори сургуулийн төгсөх ангийн сурагчдад захиргааны хэргийн шүүх болон хуульч гэж хэн болох талаар, мөн эрх зүйч мэргэжлийн талаар мэдээлэл өгч хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ажиллалаа.

Тус шүүхийн 15 жилийн ойд зориулан хийсэн уг бүтээлч ажил нь үр дүнтэй болсон ба АХА тэмцээнийг сурагчдын дунд явуулж өрсөлдөөнтэй сонирхолтой арга хэмжээ болж өндөрлөлөө. Сурагчид идэвхитэй хамрагдаж захиргааны хэргийн шүүх болон хуульч, эрх зүйч мэргэжлийн талаар болон хууль эрх зүйн мэдлэг мэдээллээ дээшлүүлэв.