2019.04.16                                                                                                                                                                                        Өвөрхангай аймаг Арвайхээр сум

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны төлөвлөгөөнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллах, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн талаар сургалт авах, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл авах, мэдээлэл солилцох ажлууд тусгагдсан болно. Уг төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж хэрэгжүүлэн ажил хэрэг болгож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн талаар сургалт хичээл орж, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл авч, мөн мэдээлэл солилцож, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шүүхээс болон шийдвэр гүйцэтгэх байгууллагаас анхаарах асуудлуудыг харилцан ярилцаж амьдрал практикт гарч буй асуудлууд болон цаашид гарч болзошгүй асуудлуудын талаар санал солилцож уулзалт ярилцлага үр дүнтэй болж өнгөрлөө. Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Ахлах шийдвэр гүйцэтгэгч Ахлах дэслэгч М.Ганбаяр “Захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” хичээл сургалт орж, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх мэдээллийг өгөв. Уулзалт ярилцлагыг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар, Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Ахлах шийдвэр гүйцэтгэгч Ахлах дэслэгч М.Ганбаяр нар удирдан явуулав.

Цаашид энэхүү уулзалт ярилцлага, мэдээлэл солилцох уг арга хэмжээг уламжлал болгон хагас жил, жил тутам хийж байхаар харилцан тохиролцсоноор уулзалт амжилттай болж өндөрлөв.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх