Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газарт Монгол улсын Ерөнхий аудиторын 2015 оны 240 дүгээр тушаалар баталсан Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журмын 2,2-т  заасан НББ-ын хөтлөлт, дотоод хяналт сайтай нь удаа дараагийн аудитаар нотлогдсон  байгууллагын санхүүгийн тайланд жил бүр аудит хийх  шаардлагагүй гэж заасны дагуу Монгол улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/156 дугаар тушаалаар 2018 оны санхүүгийн тайланд “ИТГЭМЖЛЭЛ” олголоо.

Уг итгэмжлэлийг Өвөрхангай аймаг дахь төрийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Л.Ламаачин Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнхбаяр, нягтлан бодогч Г.Нармандах нарт гардуулан өгч баяр хүргэлээ.