Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ тэмцээний зорилго нь “Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн уриан дор хамт олноороо шүүхийн хамт олонч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэх, төлөвшүүлэх явдал байсан болно.

Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Гар бөмбөг”-ийн тэмцээнд шүүгч Б.Цэрэнпүрэв ахлагтай баг “Тэргүүн байр”, шүүгч Б.Сугар ахлагчтай баг “Дэд” байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Бусад оролцсон багуудад амжилттай оролцсоныг үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулж тэмцээн амжилттай боллоо.