2019.01.08                                                                                                           Арвайхээр сум

1. Б.Сайнбилэгийн нэхэмжлэлтэй, Б.Алтангэрэлд холбогдох 8391557 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 145/ШШ2018/00712 дугаар шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад болно.

илтгэх шүүгч Л.Нямдорж

бүрэлдэхүүнд шүүгч Д.Эрдэнэбилэг, Н.Энхмаа

 

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй, “Борбанди групп” ХХК-д холбогдох 175748499 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 145/ШШ2018/00831 дүгээр шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутад болно.

илтгэх шүүгч Л.Нямдорж

бүрэлдэхүүнд шүүгч Д.Эрдэнэбилэг, Н.Энхмаа

 

  1. “Дэлгэрэх хүнс” ХХК-ний нэхэмжлэлтэй, “Цагаанбургалтай” ХХК-д холбогдох “154375000 төгрөг гаргуулах, “Цагаанбургалтай” ХХК-ний “15437500 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2018/00749 дүгээр шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутад болно.

илтгэх шүүгч Л.Нямдорж

бүрэлдэхүүнд шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн

ЗАР ГАРГАСАН ШҮҮГЧИЙН ТУСЛАХ                      Т.МӨНХЗУЛ