Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2017.12.08-ны өдрийн байдлаар Иргэд, байгууллагаас нийт 824 нэхэмжлэл, хүсэлт хүлээн авснаас 657 хэргийг шийдвэрлэж,  23 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 1 хэргийг  буцааж, 9 хэргийг шилжүүлж, 134 хэргийн үлдэгдэлтэй байна.

Мөн шүүхийн дэргэдэх “Эвлэрүүлэн зуучлагч”-д шинээр хүлээн авсан өргөдлийн материал 200, үүнээс уулзалт амжилттай болж эвлэрсэн 166, эвлэрэл амжилтгүй болсон 21, татан авсан 19, татгалзсан 3, нийт 12 өргөдлийн материалын үлдэгдэлтэй байна.

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба