Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд  /шинэчилсэн найруулга/  зааснаар байгуулагдан  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн  нутаг дэвсгэрт байрлан 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус шүүх нь Өвөрхангай аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалан Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум  дундын иргэний хэргийн шүүхүүд болон мөн аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс хэрэг маргаан шийдвэрлэн гаргасан эрхийн актуудад, эрүү иргэний хэргийн оролцогч нараас  гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр эрүү, иргэний хэрэг маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэхээс гадна Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан “хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх, давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны шүүхийн практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа Улсын дээд шүүхэд уламжилж хуульд заасан бусад бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлэн ажиллана.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эрүү, иргэний эрх зүйгээр дагнан мэргэшсэн шүүгчид ажилладаг ба Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа, шүүгчийн туслах Т.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарын орон тоотой  ажиллаж байна.