2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх байгуулагдаж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Ийнхүү манай аймагт анхан шатны шүүх иргэний хэргийн шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулагдлаа.

Тус шүүх нь Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баруунбаян-Улаан, Богд, Уянга, Тарагт, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Нарийн тээл, Хайрхандулаан, Сант, Төгрөг, Баянгол сумдыг харьяалан иргэний  хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж байна.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Мөнхтуяа, А.Үүрийнтуяа нар ажиллаж байна.