Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болгон нэршлийн хувьд дахин өөрчилсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөж байна.

Тус шүүх нь Өвөрхангай аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалан захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж байна.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч Ц.Нэргүй, шүүгч Б.Сугар, Б.Батчимэг, шүүгчийн туслах Д.Оюунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.