Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг

Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагат багийн харьяат

1978 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургууль,

1979 онд ЗХУ-д техник мэргэжлийн сургууль,

1983 онд УДШ-ийн дэргэдэх шүүхийн ажилтан бэлтгэх 3 сарын күрс,

1993 онд МУИ Сургуулийг тус тус төгссөн.

Мэргэжил: Кранист, Эрх зүйч, Хууль зүйн ухааны магистр.

 

Ажиллаж байсан байдал

  1. Өмнөговь аймгийн БУКонторт 1979-1980 онд Автын засварчин
  2. Ардын армийн 028-р ангид 1980-1983 онд Байлдагч, бага дарга
  3. Өмнөговь аймгийн шүүхэд 1983-1988 онд Тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга
  4. Өмнөговь аймгийн шүүхэд 1992-1997 онд Хэсгийн ардын шүүхийн болон сум дундын шүүхийн шүүгч
  1. Өмнөговь аймгийн шүүхэд 1997-2003 онд Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч
  2. Архангай аймгийн шүүхэд 2003-2010 онд Аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч
  3. Архангай аймгийн шүүхэд 2010-05 сараас 2013 оны 12 сарын 18- ны өдөр хүртэл Архангай аймгийн шүүхийн шүүгч / давж заалдах шатны шүүхийн шүүгч/
  1. 2013 оны 12 сарын 18- ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Эрүүгийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн шүүгч
  2. 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр
  3. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр,

11.2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгий Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр,

12. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Лоолгойн Нямдорж

1993-1996 онд МУИС-ын Хууль Зүйн Дээд Сургууль төгссөн.

Хуульч, эрх зүйч мэргэжилтэй, эрх зүйн магистр

1984-1985 онд Өмнөговь аймгийн шүүхэд жижүүр

1985-1988 онд АА-ийн 150 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч

1991-1992 онд Өмнөговь аймгийн хэсгийн шүүхийн нарийн бичгийн дарга

1992-1993 онд Өвөрхангай аймгийн хэсгийн шүүхийн нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч

1996-1998 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокурор

1998-2001 онд “Монтоно” ХХК-д хуулийн зөвлөх

2002-2007 онд Өвөрхангай аймгийн нотриатын салбарт нотриатч

2001-2007 он хүртэл Өвөрхангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга

2007 оны 7 сарын 29-ээс 2013 оны 12 сарын 18-ныг хүртэл Өвөрхангай аймгийн шүүхийн шүүхийн шүүгч

2013 оны 12 сарын 18-аас  2015 оны 7 сарын 1-нийг хүртэл Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн шүүгч

2015 оны 7 сарын 1-ээс 2016 оны 5 сарын 31-нийг хүртэл Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

2016 оны 5 сарын 31-ээс 2016 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

2016 оны 11 сарын 15-аас Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Нарангэрэлийн Энхмаа

Боловсрол:1997 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 10 жилийн сургууль, 2001 онд “Халх Журам” хууль зүйн дээд сургууль, 2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Удирдлагын Академи” тус тус төгссөн.

Эрх зүйч мэргэжилтэй, МУИС-ийн ХЗС-ийн магистрант.

Ажлын туршлага: 2000.08.08-2004.02.01-ийг хүртэл Сэлэнгэ аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

2004.02.01-ийг хүртэл Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчийн туслах,

2005.06.08-2013.12.18-ийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчээр,

2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгчээр,

2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж  байна.

Шагнал: 2016 онд “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан