Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дагвадоржийн Мөнхтуяа

Боловсрол: 1998 онд Арвайхээр сумын 10-н жилийн 2-р сургууль, 2000 онд Өвөрхангай аймаг дахь Технологийн их сургуулийн харьяа Технологийн сургуулийн лицей анги, 2004 онд “Их Засаг” их сургуулийг тус тустөгссөн, эрх зүйчмэргэжилтэй.

Ажлын туршлага: 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,

2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчийн туслахаар,

2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчээр,

2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгчээр,

2015 оны 07 дугаар сарын 01-нээс Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байна.

Шагнал: 2015 онд Улсын дээд шүүхийн” Жуух бичиг”-ээр, 2016 онд Хууль зүйн яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдсан.

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн шүүгч Адшаагийн Үүрийнтуяа

Адшаагийн Үүрийнтуяа

1992-1996 он Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль

1996-2002 он Мэргэд цогцолбор сургууль

2002-2007 он МУИС-Хууль зүйн сургууль тус тус төгссөн

2008 оны 05 сарын 01-ээс Өвөрхангай аймгийн Эрх зүйн туслалцааны төвд хуулийн зөвлөх

2010 оны 01 дүгээр сарын 01-ээс Өвөрхангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгч

2014 оны 02 дугаар сарын 01-ээс Хууль зүйн туслалцааны төвийн Өвөрхангай аймгийн салбарын ахлах улсын өмгөөлөгч

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 167 дугаар зарлигаар Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.