Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал

 

Боловсрол: 1992 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 10 жилийн дунд сургуулийг,

1996 онд Монгол Улсын Их Сургуулийн хуулийн ангийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

Ажлын туршлага: 1997 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн туслах шүүгчээр,

2000 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр,

2002 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс Дундговь аймгийн сум дундын шүүхийн шүүгчээр,

2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр,

2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр,

2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Сум дундын 17 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр,

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус ажиллаж байна.

Шагнал: 2011 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг” , Хууль зүйн яамны “Жуух бичиг” , 2015 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу хуульч” медалиар тус тус шагнагдсан.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М. Мандахбаяр

 

Боловсрол: 1999 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 жилийн 2 дугаар сургуулийг,

2004 онд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр,

2012 ондМонгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Удирдлагын академ”-ийг төрийн удирдлага, хүний нөөцийн менежер мэргэшилтэйгээр тус тус төгссөн.

Ажлын туршлага: 2004 оны 9 дүгээрсараас 2005 оны 7 дугаар сар хүртэл Өвөрхангай аймгийн шүүхэд операторч,

2005 оны 7 дугаар сарын 1-нээс 2012 оны 06 дугаар сарын 26-ныг хүртэл Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

2012 оны 06 дугаар сарын 26-наас 2013 оны 12 дугаар сарын 18-ныг хүртэл Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч,

2013 оны 12 дугаар сарын 18-наас Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны 07 дугаар сарын 01-нээс Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байна.

Шагнал:2011 онд Монголын Шүүхийн ажилчидын холбооны “Өргөмжлөл” ,

2012 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, 2015 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу хуульч” медаль, 2015 онд Хууль зүйн яамны “Жуух бичиг” -ээр тус тусшагнагдсан

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ

Боловсрол: 1992 онд Өвөрхангай аймгийн Сант сумын 10 жилийн дунд сургуулийг,
1995 онд “Орхон” ГХДС-ийн “Орхон” коллеж, 2006 онд “Отгонтэнгэр” Их сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр,
2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг төрийн удирдлага мэргэшлээр тус тус төгссөн.
Ажлын туршлага: 1995-1997 онд Өвөрхангай аймгийн Сант сумын 10 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар,
1997-2000 онд “НИК” ХК-ий тус аймаг дахь салбар Нефть хангамжийн баазад нарийн бичгийн даргаар,
2003 оны 04 дүгээр сарын 15-наас 2005 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл Өвөрхангай аймгийн шүүхэд архив, бичиг хэргийн эрхлэгчээр,
2005 оны 01 дүгээр сарын 01-нээс 2007 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл мэдээлэл, лавлагааны ажилтнаар,
2007 оны 09 дүгээр сарын 01-нээс 2014 оны 01 дүгээр сарын 20-ныг хүртэл Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс Өвөрхангай аймаг дахь шүүхүүдийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр,
2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгчээр,
2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байна.
Шагнал: 2016 онд Хууль зүйн яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдсан.