Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГАР

2003 онд Отгонтэнгэр Их сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр, 2007 онд Удирдлагын академийг “Төрийн удирдлагын менежер” зэрэгтэйгээр тус тус төгссөн.

2011 онд “Захиргааны актын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдвээр Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Хуульч, Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

2003 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл “Ханнс-Зайделийн сан”-гийн “Эрх зүйн боловсрол академи”-д Эрдэм шинжилгээний туслах ажилтан,

2008 оны 3 дугаар сараас 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 133 дугаар зарлигаар Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 195 дугаар зарлигаар Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн шүүгчээр

2015 оны 07 дугаар сарын 01 ний өдөрөөс Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр зарлигаар Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатнны шүүхийн шүүгч Ц.Нэргүй

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн.

1989 онд Хууль Цаазны дунд сургууль, 1996 онд Монгол Улсын Их сургуулийг тус тус төгссөн. Хуульч.Хууль зүйн ухааны магистр

1989 онд Өвөрхангай аймгийн Ардын депутатын гүйцэтгэх захиргаанд архивч,

1989 – 1991 онд Ардын Армийн . . . дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч

1992 – 1993 онд Өвөрхангай аймгийн 2-р хэсгийн Шүүхэд нарийн бичгийн дарга,

1994 онд Өвөрхангай аймгийн Прокурорын газарт нарийн бичгийн дарга,

1996 – 1997 онд “Дэлгэрэх хан” ББХК-нд хуулийн зөвлөх,

1996 – 1997 онд Өвөрхангай аймгийн Сум дундын 1 -р шүүхэд шүүгчийн туслах,

1997 – 2004 оны 6 дугаар сар хүртэл Өвөрхангай аймгийн Сум дундын 1 -р шүүхийн шүүгч,

2004 оны 6 дугаар сараас хойш Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,

2013-12-18-ны өдрөөс Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн шүүгч,
2014-05-09-ны өдрөөс Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр,

2015 оны 07 дугаар сарын 01 ний өдөрөөс Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатнны шүүхийн шүүгч Б.Батчимэг

 Эцгийн нэр: Бат-Эрдэнэ

Нэр: Батчимэг

Төгссөн сургууль: 2004 онд “Их засаг” их сургууль

Мэргэжил: Эрх зүйч, хуульч

Ажил: 2004 оноос 2012 оны 02 дугаар сар хүртэл Булган аймаг дахь Сум дундын шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах

2012 оны 02 дугаар сараас 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөх хүртэл Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах,

2014 оны 01 дүгээр сарын09-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн шүүгчийн туслах,

2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн шүүгчээр,

2015 оны 07 дугаар сарын 01 ний өдөрөөс Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна