Аймгийн анхдугаар их хурал 1931 оны 04 дүгээр сарын 05-нд хуралдаж Өверхангай аймагт ангийн шүүхийг байгуулах шийдвэр гаргасан байна. Тус хурлаар шүүхийн бүтэц орон тоог баталж, шүүхийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, шүүхийн байцаагч, галч гэсэн 5 орон тоотойгоор байгуулж байжээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн түүх энэ үеэс эхэлнэ.

2015 оны 06 дугаар сарын 19-ний едрийн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн тухай хуулийн нэмэлт өөрчлелтөөр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байгуулагдан 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Ийнхүү манай аймагт анхан шатны шүүх эрүүгийн хэргийн шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулагдлаа.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баруунбаян-Улаан, Богд, Уянга, Тарагт, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Нарийн тээл, Хайрхандулаан, Сант, Төгрөг, Баянгол сумдыг харьяалан эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж байна.