Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Янгиагийн Долгормаа

 

Боловсрол: 2000 онд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын 10-н жилийн дунд сургуулийг, 2005 онд “Шихихутуг” Хууль зүйн дээд сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр тус тус төгссөн. Хуульч.

Ажлын туршлага: 2005 оны 07 дугаар сарын 01-нээс 2007 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэл Аймгийн шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгчээр,

2007 оны 02 дугаар сарын 01-нээс 2007 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл Аймгийн шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаар,

2007 оны 07 дугаар сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 18-ныг хүртэл Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,

2013 оны 12 дугаар сарын 18-наас 2014 оны 02 дугаар сарын 04-нийг хүртэл Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгчийн туслахаар,

2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 07 дугаар 01-ний өдрийг хүртэл Сум дундын 17 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар тус тус ажиллаж байна.

Шагнал: Я.Долгормаа нь шүүхийн байгууллагад нийт 12 жил ажиллахдаа 2 удаа байгууллагын аваргаар шалгарсан, 2011 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнагдаж байсан.