ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.”

Шүүхийн захиргааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Шүүхийн захиргаа нь Ерөнхий зөвлөл, түүний ажлын алба, бүх шатны шүүхийн тамгын газар, судалгааны төв болон бусад туслах нэгжээс бүрдэнэ. “

3.2-т “Шүүхийн захиргаа нь шүүгч, шүүх бүрэлдхүүнээс хэрэг маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй байна.”

Мөн Шүүхийн захиргааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Шүүх тамгын газартай байна.”

20.3-т “Шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл батална.” гэж заасны дагуу Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай “Шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг батлах тухай” тогтоолоор Өвөрхангай аймаг, Арвайхээр сум дахь шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон.

Шүүхийн Тамгын газар нь Тамгын газрын дарга Д.Мөнхбаяр, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Долгордорж, нягтлан бодогч Г.Нармандах, Эвлэрүүлэн зуучлагч Я.Долгормаа, эвлэрүүлэн зуучлагчын туслах Г.Ганцэцэг, Шүүгчийн туслах Т.Мөнхзул,  Д.Оюунжаргал, Ц.Мөнх-очир, П.Өнөрболд, Д.Амгалан, Б.Баттөр, С.Самбуудоньд, Т.Эрдэнэ, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Дониддолгор, З.Сүхбаяр, Г.Дорждулам, Ц.Болормаа, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Ж.Даваахүү, мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн С.Нарангэрэл , архив-бичиг хэргийн эрхлэгч Л.Төмөрбарс, нярав Энхчимэг, бичиг хүргэгч Б.Мягмарсүрэн, Жолооч Б.Хишигбаатар, Н.Батлут, Үйлчлэгч С.Мядагсүрэн нарын бүтэц, орон тоотойгоор шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүн таслах үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Та бүхэн шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны талаар болон бусад асуудлаар энэхүү www.court.ov.gov.mn  вэб сайтын холбоо барих цэсийн цахим шуудангаар болон 70322448 дугаарын утсаар холбоо барих боломжтой.